Холбоо барих Утас : 77101313
 
25% ХҮРТЭЛ ХЯМД
Бүх бараа бусдаас хямд мөн олон төрөл.
 
ХҮРГЭЛТ
Таны захиалсан барааг өдөрт нь хүргэх болно.
 
НӨАТ СУГАЛАА
Бүх барааны үнэд НӨАТ багтсан.

Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

      www.VIRUS.mn дэлгүүрийн үйлчилүүлэгчид нь дор дурьдсан нөхцлүүдийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

1. Үйлчилүүлэгчийн бүртгэл

  • www.virus.mn сайтад үйлчилүүлэгч болж бүртгүүлэхийн тулд тухайн үйлчлүүлэгч насанд (18 нас) хүрсэн байна. Насанд хүрээгүй хүүхэд өөрийн эцэг эх асран хамгаалагчийн хамтаар тус дэлгүүрээр үйлчилүүлнэ.
  • Сайтыг ямар нэгэн байдлаар хууль бусаар ашиглах эцсийн зорилго агуулаагүй байх ёстой.
  • Сайтад бүртгүүлсэн аливаа үйлчилүүлэгч нь сайтын өмнө ямар нэгэн хариуцлага хүлээх албагүй. (Худалдан авалтын, бусад нэмэлт төлбөрийн)

2. Үйлчилүүлэгчид эрх, үүрэг

  • Бүртгэлийн мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд оруулах
  • Хувийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд, бүртгэл дэх өөрийн мэдээллээ цаг алдалгүй засварлах үүргийг хүлээнэ.
  • Үйлчилүүлэгчид нь сайтаар өөрийн хүссэн үедээ үйлчилүүлэх, сайтын талаархи санал бодолоо, сайтын админтай шууд болон шууд бус аргаар холбогдон илэрхийлэх эрхтэй.

3. Сайт эзэмшигчийн эрх, үүрэг

  • www.virus.mn сайт дахь бүх төрлийн мэдээ, мэдээлэл, хэрэглээний программ хангамжууд нь хуулиар хамгаалагдсан.
  • Сайтад зочлогч этгээд сайтын агуулгыг (content) бүхэлд нь болон зарим хэсгийг өөрчлөх, устгах, хуулбарлах, нийтлэх, бусдад дамжуулах, худалдаалах, бизнесийн зорилгоор ашиглах эрхгүй.
  • Сайт эзэмшигч нь өөрсдийн хэрэглэгчидийн мэдээлэлийн аюулгүй байдал, нууцлал, хамгаалалтыг хангах үүрэгтэй.
  • www.virus.mn сайтын бүрэн ажиллагааг сайт эзэмшигч нь дангаар хариуцна.

4. Сайт ашиглах эрхийг хаах

  • www.virus.mn сайт дахь бүх төрлийн мэдээ, мэдээлэл, хэрэглээний программ хангамж сайтыг хууль бусаар ашигласан, үйлчилгээний нөхцлийг зөрчсөн, сайтын үйл ажиллагаанд хохирол учруулсан гэж үзвэл тухайн этгээдийн сайтыг ашиглах эрхийг хаана.

5. Үйлчилгээний нөхцлийн өөрчлөлт

  • Үйлчилгээний нөхцлийг www.virus.mn сайт эзэмшигч нь дангаар өөрчилөх эрхтэй.
  • Үйлчилгээний нөхцлийн өөрчлөлтийн тухай мэдээллийг бүртгэлтэй гишүүддээ и-мэйлээр мэдэгдэнэ.

 

Халдашгүй байдал

Компани хэрэглэгчид болон гишүүдийнхээ халдашгүй байдлыг эн тэргүүнд чухалчилан үзнэ. Үүнд:

Үйлчилүүлэгчдийн мэдээллийн нууцлал

www.virus.mn нь үйлчилүүлэгчдийнхээ хувийн мэдээллийн нууцлал болон худалдаа хийх явцыг найдвартай, аюулгүй байдлаар хангах нь Манай дэлгүүрийн эн тэргүүнд тавигддаг зорилго юм. www.virus.mn сайтад бүртгүүлсэн хэрэглэгчийн мэдээлэл манай мэдээллийн баазад бүртгэгдэх ба тухайн үйлчилүүлэгчийн бүх худалдан авалт, харилцаа холбоо нь тэр мэдээлэлд үндэслэгдэнэ.

Онлайн формоор мэдээлэл оруулах

Хэрвээ та манай сайт дахь үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх, худалдан авалт хийх, санал гомдол өгөх зэргийг хүсвэл сайтад бүртгүүлэх шаардлагатай. Бүртгэлтэй хэрэглэгч болсоноор бүх төрлийн хөнгөлөлт урамшуулал, шинэ мэдээ, мэдээлэлийг түргэн шуурхай хүлээн авах боломжтой болно. Үйлчилүүлэгч нь бүртгэлийн мэдээлэлийг бүрэн гүйцэд бөглөх шаардлагатай.

Мэдээллийн халдашгүй байдал

www.virus.mn нь үйлчилүүлэгчийн өөрийн зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Гэвч:

  1. www.virus.mn-ий эрх ашигт халдсан;
  2. www.virus.mn-ний үйлчилүүлэгч болон гишүүний эрх, өмч хөрөнгийн хамгаалалт аюулгүй байдалтай холбогдсон асуудлыг шийдвэрлэх;
  3. Хууль бус үйл ажиллагааг шалгах үед хуулийн байгууллагатай хамтран ажиллах;
    Дээрх 3 тохиолдлоос бусад үед хэрэглэгчийн мэдээллийг бусдад задруулахгүй.

 

Имэйл мэдээллээс татгалзах

Хэрэв та www.virus.mn-ний хэрэглэгчиддээ илгээдэг мэдээллүүдийг хүлээн авахаас татгалзаж буй бол и-мэйлийн жагсаалтаас хасуулах хүсэлтээ бидэнд и-мэйлээр мэдэгдэх хэрэгтэй.