Үйлчилгээний нөхцөл
www.VIRUS.mn дэлгүүрийн үйлчлүүлэгчид нь дор дурдсан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн байна.
1. Үйлчлүүлэгчийн бүртгэл
www.virus.mn сайтад үйлчлүүлэгч болж бүртгүүлэхийн тулд тухайн үйлчлүүлэгч насанд (18 нас) хүрсэн байна. Насанд хүрээгүй хүүхэд өөрийн эцэг эх асран хамгаалагчийн хамтаар тус дэлгүүрээр үйлчлүүлнэ.
Сайтыг ямар нэгэн байдлаар хууль бусаар ашиглах эцсийн зорилго агуулаагүй байх ёстой.
Сайтад бүртгүүлсэн аливаа үйлчлүүлэгч нь сайтын өмнө ямар нэгэн хариуцлага хүлээх албагүй. (Худалдан авалтын, бусад нэмэлт төлбөрийн)
2. Үйлчлүүлэгчид эрх, үүрэг
Бүртгэлийн мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд оруулах
Хувийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд, бүртгэл дэх өөрийн мэдээллээ цаг алдалгүй засварлах үүргийг хүлээнэ.
Үйлчлүүлэгчид нь сайтаар өөрийн хүссэн үедээ үйлчлүүлэх, сайтын талаарх санал бодлоо, сайтын админтай шууд болон шууд бус аргаар холбогдон илэрхийлэх эрхтэй.
3. Сайт эзэмшигчийн эрх, үүрэг
www.virus.mn сайт дахь бүх төрлийн мэдээ, мэдээлэл, хэрэглээний программ хангамжууд нь хуулиар хамгаалагдсан.
Сайтад зочлогч этгээд сайтын агуулгыг (content) бүхэлд нь болон зарим хэсгийг өөрчлөх, устгах, хуулбарлах, нийтлэх, бусдад дамжуулах, худалдаалах, бизнесийн зорилгоор ашиглах эрхгүй.
Сайт эзэмшигч нь өөрсдийн хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, хамгаалалтыг хангах үүрэгтэй.
www.virus.mn сайтын бүрэн ажиллагааг сайт эзэмшигч нь дангаар хариуцна.
4. Сайт ашиглах эрхийг хаах
www.virus.mn сайт дахь бүх төрлийн мэдээ, мэдээлэл, хэрэглээний программ хангамж сайтыг хууль бусаар ашигласан, үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн, сайтын үйл ажиллагаанд хохирол учруулсан гэж үзвэл тухайн этгээдийн сайтыг ашиглах эрхийг хаана.
5. Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлт
Үйлчилгээний нөхцөлийг www.virus.mn сайт эзэмшигч нь дангаар өөрчлөх эрхтэй.
Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлтийн тухай мэдээллийг бүртгэлтэй гишүүддээ э-мэйлээр мэдэгдэнэ.
Халдашгүй байдал
Компани хэрэглэгчид болон гишүүдийнхээ халдашгүй байдлыг эн тэргүүнд чухалчлан үзнэ. Үүнд:
Үйлчлүүлэгчдийн мэдээллийн нууцлал
www.virus.mn нь үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийн нууцлал болон худалдаа хийх явцыг найдвартай, аюулгүй байдлаар хангах нь Манай дэлгүүрийн эн тэргүүнд тавигддаг зорилго юм. www.virus.mn сайтад бүртгүүлсэн хэрэглэгчийн мэдээлэл манай мэдээллийн баазад бүртгэгдэх ба тухайн үйлчлүүлэгчийн бүх худалдан авалт, харилцаа холбоо нь тэр мэдээлэлд үндэслэгдэнэ.
Онлайн формоор мэдээлэл оруулах
Хэрвээ та манай сайт дахь үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх, худалдан авалт хийх, санал гомдол өгөх зэргийг хүсвэл сайтад бүртгүүлэх шаардлагатай. Бүртгэлтэй хэрэглэгч болсноор бүх төрлийн хөнгөлөлт урамшуулал, шинэ мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах боломжтой болно. Үйлчлүүлэгч нь бүртгэлийн мэдээллийг бүрэн гүйцэд бөглөх шаардлагатай.
Мэдээллийн халдашгүй байдал
www.virus.mn нь үйлчлүүлэгчийн өөрийн зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Гэвч:
www.virus.mn-ий эрх ашигт халдсан;
www.virus.mn-ний үйлчлүүлэгч болон гишүүний эрх, өмч хөрөнгийн хамгаалалт аюулгүй байдалтай холбогдсон асуудлыг шийдвэрлэх;

Хууль бус үйл ажиллагааг шалгах үед хуулийн байгууллагатай хамтран ажиллах;


Дээрх 3 тохиолдлоос бусад үед хэрэглэгчийн мэдээллийг бусдад задруулахгүй.

Мэйл мэдээллээс татгалзах

Хэрэв та www.virus.mn-ний хэрэглэгчдэдээ илгээдэг мэдээллүүдийг хүлээн авахаас татгалзаж буй бол э-мэйлийн жагсаалтаас хасуулах хүсэлтээ бидэнд э-мэйлээр мэдэгдэх хэрэгтэй.