ESET суулгах заавар
ESET NOD32 Antivirus, ESET Home Security Essential болон Premium-ийг суулгаж, лицензээр идэвхжүүлэх заавар. Ойролцоогоор 10 минут болно.
- Мэйлээр ирсэн лицензийн код
- Интернэт холболт
- Windows 10 / 11 компьютер
Программаа татах
ESET-ийн албан ёсны сайт руу орж, худалдаж авсан бүтээгдэхүүнээ сонгоод Download товчийг дарна.
Суулгагчийг нээх
Татагдсан eset_..._live_installer.exe файлыг нээнэ. Хэлээ сонгоод лицензийн нөхцөлийг зөвшөөрч Continue дарна.
«Use a purchased License Key» сонгох
Идэвхжүүлэх арга асуухад Use a purchased License Key (худалдаж авсан лицензийн түлхүүр) гэснийг сонгоно.
Лицензийн түлхүүрээ оруулах
Мэйлээр ирсэн кодоо хуулж оруулаад Continue дарна.
Код ийм хэлбэртэй:
XXXX-XXXX-XXXX-XXXX-XXXXСуулгалт дуусна
Суулгалт дуусахад You are protected гэж гарна. Программ шинэчлэлтээ автоматаар татна. ESET HOME бүртгэл үүсгэх нь заавал биш.
Түгээмэл асуулт
ESET аль хэдийн суусан (туршилтын хувилбар) бол яах вэ?
ESET цонхыг нээж Help and support → Change license (эсвэл Overview дээрх Activate) гэж ороод шинэ кодоо оруулна.
Олон хэрэглэгчийн лиценз авсан бол?
Нэг кодыг лицензийн тоогоор өөр өөр компьютерт ашиглана. Компьютер бүр дээр дээрх алхмыг давтан хийнэ.
«License Key is invalid» гэж гарвал?
Код зөв хуулагдсан эсэх, урд хойно хоосон зай байгаа эсэхийг шалгана. O үсэг, 0 тоог андуурахгүй байх. Болохгүй бол бидэнтэй холбогдоно уу.