7710 1313service@virus.mnАжлын өдөр 09:00–19:00 · Амралтын өдөр 10:00–18:00
Утас7710 1313 Имэйлservice@virus.mn
Google Workspace Business Starter - 1 хэрэглэгч / 1 жил

Google Workspace Business Starter - 1 хэрэглэгч / 1 жил

Брэнд: Google Workspace Код: GW-STARTER Бэлэн байгаа
197,000₮ НӨАТ орсон
Асуух: 7710 1313
Үйлдвэрлэгчийн албан ёсны лиценз
НӨАТ-ын баримт олгоно
Лицензийн код имэйлээр

Google Workspace Business Starter нь байгууллагын домэйн нэртэй Gmail имэйл болон Google-ийн оффисын программуудыг ашиглаж эхлэх суурь багц юм. Жижиг баг, шинээр байгуулагдсан компанид тохиромжтой.

Гол боломжууд

  • Байгууллагын домэйн нэртэй, аюулгүй Gmail имэйл
  • Хэрэглэгч бүрт 30 GB үүлэн хадгалах сан
  • Meet видео хурал — 100 хүртэл оролцогч
  • Docs, Sheets, Slides, Drive бүрэн багц, Google Vids
  • Gmail доторх Gemini хиймэл оюуны туслах
  • Аюулгүй байдал, удирдлагын үндсэн тохиргоо

Багцад багтах программууд

  • Gmail — байгууллагын домэйн нэртэй (нэр@танайкомпани.mn) имэйл
  • Drive — үүлэн файл хадгалалт, хуваалцах
  • Meet — видео хурал
  • Calendar, Chat — хуваарь, дотоод чат
  • Docs, Sheets, Slides, Forms — баримт, хүснэгт, танилцуулга, асуулга дээр зэрэг ажиллах

Лицензийн мэдээлэл

  • Брэнд Google
  • Багц Business Starter
  • Хугацаа 1 жил
  • Хэрэглэгч 1 хэрэглэгч
  • Хадгалах сан 30 GB / хэрэглэгч
  • Видео хурал 100 хүртэл оролцогч
  • Шаардлага Байгууллагын өөрийн домэйн нэр
  • Хүргэлт Захиалга баталгаажсаны дараа таны домэйн дээр идэвхжүүлж, админ эрхийг хүлээлгэн өгнө

Аль багцыг сонгох вэ

Business Starter — имэйл, үндсэн оффис программ хэрэгтэй жижиг баг. Business Standard — их хэмжээний файл, хурлын бичлэг, Shared Drive хэрэгтэй баг. Business Plus — имэйл, файлын архив (Vault), өндөр түвшний аюулгүй байдал шаардлагатай байгууллага.

Хэрэглэгч бүрт нэг лиценз шаардлагатай. Олон хэрэглэгчээр авах бол тоо ширхэгээ сонгоно. Байгууллагад үнийн санал, нэхэмжлэл гаргана.

  1. 1Тоо ширхэгээ сонгоод сагсанд нэмнэ
  2. 2Захиалгаа баталгаажуулж төлбөрөө төлнө
  3. 3Лицензийн код имэйлээр ирнэ
Google Workspace Business St…197,000₮