Утас7710 1313 Имэйлservice@virus.mn

Kaspersky суулгах заавар

← Бүх суулгах заавар

Kaspersky Standard, Plus, Safe Kids, Password Manager, Small Office Security-г суулгаж идэвхжүүлэх заавар.

Танд хэрэгтэй
  • Мэйлээр ирсэн лицензийн код
  • Интернэт холболт
  • Windows 10 / 11 компьютер
  • My Kaspersky бүртгэл (имэйлээр үнэгүй үүсгэнэ)
Анхаар: Компьютерт өөр антивирус суусан бол эхлээд устгана уу. Хоёр антивирус зэрэг ажиллавал компьютер удааширч, алдаа гарна. Эхлэл → Тохиргоо → Апп → тухайн антивирус → Устгах
  1. Программаа татах

    Kaspersky-ийн албан ёсны сайтаас худалдаж авсан бүтээгдэхүүнээ (Standard, Plus г.м) сонгоод Download дарна.

    Kaspersky татах ↗

    Программаа татах
  2. Суулгах

    Татагдсан файлыг нээж, лицензийн гэрээг зөвшөөрөөд Install дарна. Суулгалт хэдэн минут үргэлжилнэ.

    Суулгах
  3. My Kaspersky бүртгэлээр нэвтрэх

    Суулгалтын дараа My Kaspersky бүртгэлээр нэвтрэхийг санал болгоно. Бүртгэлгүй бол имэйл, нууц үгээрээ шинээр үүсгэнэ. Энэ бүртгэл лицензээ хадгалах, дахин суулгахад хэрэгтэй.

    My Kaspersky бүртгэлээр нэвтрэх
  4. Идэвхжүүлэх кодоо оруулах

    Мэйлээр ирсэн кодоо оруулаад Activate дарна.

    Код ийм хэлбэртэй: XXXXX-XXXXX-XXXXX-XXXXX

    Идэвхжүүлэх кодоо оруулах
  5. Хамгаалалт асна

    Protection is on гэж гарвал амжилттай. Эхний удаа бүтэн шалгалт (Scan) хийхийг зөвлөж байна.

    Хамгаалалт асна

Түгээмэл асуулт

Kaspersky аль хэдийн суусан бол?

Программын доод хэсгийн Profile / License цэс рүү ороод Enter activation code гэж шинэ кодоо оруулна.

Safe Kids, Password Manager-ийг яаж суулгах вэ?

Мөн kaspersky.com/downloads хуудаснаас тухайн бүтээгдэхүүнийг татаж, дээрх алхмаар My Kaspersky-ээр нэвтэрч кодоо оруулна. Утсанд бол App Store / Google Play-ээс татна.

Байгууллагын Endpoint Security-г яаж суулгах вэ?

Endpoint Security for Business-ийг сүлжээний тохиргоотой суулгадаг тул манай инженер суулгаж өгнө. 7710 1313 дугаарт холбогдоно уу.

Тусламж хэрэгтэй юу?Манай инженер AnyDesk-ээр таны компьютерт алсаас холбогдож үнэ төлбөргүй суулгаж өгнө.