Гадна зориулалтын зөөврийн P3.91 нягтралтай LED дэлгэц (1 м²)
Гадна зориулалтын зөөврийн P3.91 нягтралтай бүрэн өнгөт LED дэлгэц — гадна тайз, концерт, талбайн арга хэмжээ, үзэсгэлэн, сурталчилгаанд зориулсан. Цутгамал хөнгөн цагаан кабинеттай тул хурдан угсарч, буулгаж, зөөж ашиглана. 4,500 кд/м² гэрэлтэлттэй, IP65 хамгаалалттай тул нарны гэрэл, бороо, тоосонд ч тод, найдвартай ажиллана.
Үнэ 1 м² тутамд. Дэлгэцийн хэмжээг таны хүссэнээр (500×1000 мм кабинетаар) угсарна. Жишээ: 6 м × 3.5 м (21 м²) дэлгэц дагалдах тоноглолтойгоо — 73,500,000₮ (НӨАТ орсон).
Иж бүрдэлд багтах тоноглол
- LED дэлгэц — CY P3.91, бүрэн өнгөт, гадна зориулалтын
- Хүлээн авагч карт — NOVA, гаралт 8×HUB75
- Тэжээлийн блок — Chuanglian, дэлгэцийн тусгай тэжээл 110V/220V
- Цутгамал хөнгөн цагаан кабинет — 500×1000 мм
- Видео процессор — NOVA TB60, 2.3 сая пиксел, компьютертэй синхрон удирдлага
- Удирдлагын програм — NOVA, хамгийн сүүлийн хувилбар (үнэгүй)
- Холболтын утас, aviation залгуур
- Тээврийн хайрцаг (flight case) — 1 хайрцагт 8 кабинет
- Сэлбэг (бэлэг) — LED модуль ×2, хүлээн авагч карт ×1, тэжээл ×2, утас
Техник үзүүлэлт
| Пикселийн алхам | 3.91 мм (P3.91) |
| Зориулалт | Гадна орчин, зөөврийн (rental) |
| Кабинет | Цутгамал хөнгөн цагаан, 500×1000 мм |
| Гэрэлтэлт | 4,500 cd/м² |
| Хамгаалалтын зэрэг | IP65 (ус, тоосноос хамгаалсан) |
| Шинэчлэх давтамж | 3840 Гц |
| Удирдлагын систем | NOVA (хүлээн авагч карт, видео процессор, програм) |
| Тэжээл | 110V / 220V |
| Үнэ | 3,500,000₮ / м² (НӨАТ орсон) |
Дэлгэц өлгөх, тулах төмөр хүрээ (truss) үнэд ороогүй бөгөөд тусад нь тохиролцоно. Үндсэн цахилгааны болон сүлжээний кабелийг захиалагч дэлгэцийн ар тал хүртэл бэлтгэнэ. Угсралт, тохируулгыг манай баг хийнэ. Байгууллагад үнийн санал, нэхэмжлэл гаргана.
- 1Тоо ширхэгээ сонгоод сагсанд нэмнэ
- 2Захиалгаа баталгаажуулж төлбөрөө төлнө
- 3Лицензийн код имэйлээр ирнэ






