McAfee суулгах заавар
McAfee Antivirus Plus, Internet Security, Total Protection-ийг идэвхжүүлж суулгах заавар. McAfee-д эхлээд кодоо сайт дээр идэвхжүүлээд, дараа нь программаа татна.
- Мэйлээр ирсэн лицензийн код
- Интернэт холболт
- Windows 10 / 11 компьютер
- McAfee бүртгэл (имэйлээр үнэгүй үүсгэнэ)
Кодоо сайт дээр оруулах
McAfee-ийн идэвхжүүлэх хуудас руу орж, мэйлээр ирсэн 25 тэмдэгт бүхий кодоо оруулаад Submit дарна.
Код ийм хэлбэртэй:
XXXXX-XXXXX-XXXXX-XXXXX-XXXXXБүртгэлээр нэвтрэх
McAfee бүртгэлээрээ нэвтэрнэ. Бүртгэлгүй бол имэйл, нууц үгээрээ шинээр үүсгэнэ. Лиценз энэ бүртгэлд хадгалагдана.
Программаа татах
Бүртгэл рүүгээ ороход Download товч гарна. Энэ компьютерийг сонгоод суулгагчийг татна.
Суулгах
Татагдсан файлыг нээж Install дарна. Суулгалт дуустал компьютераа унтраахгүй хүлээнэ.
Бэлэн боллоо
You’re protected гэж гарвал амжилттай.
Түгээмэл асуулт
Олон төхөөрөмжийн лицензийг яаж бусад компьютер, утсанд суулгах вэ?
Тухайн төхөөрөмж дээрээс McAfee бүртгэлээрээ нэвтрээд My Account → Add device гэж ороод программыг татна. Кодыг дахин оруулах шаардлагагүй.
Компьютер солих бол?
Хуучин компьютероос McAfee-г устгаад, шинэ компьютер дээрээ бүртгэлээрээ нэвтэрч дахин татна.