Утас7710 1313 Имэйлservice@virus.mn

Microsoft Office суулгах заавар

← Бүх суулгах заавар

Office Home 2021 / 2024, Home and Business, Microsoft 365-ийг Microsoft бүртгэлээр идэвхжүүлж суулгах заавар.

Танд хэрэгтэй
  • Мэйлээр ирсэн 25 тэмдэгт бүхий бүтээгдэхүүний түлхүүр
  • Microsoft бүртгэл (Outlook / Hotmail эсвэл шинээр үүсгэнэ)
  • Интернэт холболт
Анхаар: Түлхүүрийг зөвхөн нэг удаа оруулна. Ингэхэд Office таны Microsoft бүртгэлд холбогддог тул энэ бүртгэлийн имэйл, нууц үгээ сайн тэмдэглэж аваарай — дахин суулгахад хэрэгтэй.
  1. setup.office.com руу орох

    Доорх холбоосоор орж, Microsoft бүртгэлээрээ Sign in хийнэ. Бүртгэлгүй бол Create one гэж шинээр үүсгэнэ.

    setup.office.com ↗

    setup.office.com руу орох
  2. Түлхүүрээ оруулах

    Мэйлээр ирсэн түлхүүрээ оруулаад улс, хэлээ сонгож Next дарна.

    Түлхүүр ийм хэлбэртэй: XXXXX-XXXXX-XXXXX-XXXXX-XXXXX

    Түлхүүрээ оруулах
  3. Office-оо татах

    Бүртгэлийн Services & subscriptions хуудсанд Office гарч ирнэ. Install товчийг дарж суулгагчийг татна.

    account.microsoft.com/services ↗

    Office-оо татах
  4. Суулгах

    Татагдсан OfficeSetup.exe файлыг нээнэ. Office автоматаар татагдаж суугдана — интернэтийн хурднаас хамаарч 10–30 минут.

    Суулгах
  5. Идэвхжүүлэх

    Word эсвэл Excel-ийг нээгээд ижил Microsoft бүртгэлээрээ нэвтэрнэ. Office автоматаар идэвхжинэ.

    Идэвхжүүлэх

Түгээмэл асуулт

«This product key has already been used» гэж гарвал?

Түлхүүр аль хэдийн таны бүртгэлд холбогдсон байна. account.microsoft.com/services хуудаснаас шууд Install дарж суулгана.

Mac компьютерт суулгаж болох уу?

Office Home 2024 болон Microsoft 365 Mac дээр ажиллана. Мөн account.microsoft.com/services хуудаснаас Mac хувилбарыг татна.

Office-оо өөр компьютерт шилжүүлэх бол?

Хуучин компьютероос Office-ийг устгаад, шинэ компьютер дээрээ ижил бүртгэлээр нэвтэрч дахин суулгана.

Тусламж хэрэгтэй юу?Манай инженер AnyDesk-ээр таны компьютерт алсаас холбогдож үнэ төлбөргүй суулгаж өгнө.