Утас7710 1313 Имэйлservice@virus.mn

Windows идэвхжүүлэх заавар

← Бүх суулгах заавар

Windows 10 / 11 Home болон Pro-г бүтээгдэхүүний түлхүүрээр идэвхжүүлэх заавар. Windows аль хэдийн суусан компьютер дээр хийнэ.

Танд хэрэгтэй
  • Мэйлээр ирсэн 25 тэмдэгт бүхий бүтээгдэхүүний түлхүүр
  • Интернэт холболт
  • Худалдаж авсан хувилбартай ижил Windows (Home эсвэл Pro)
Анхаар: Windows Pro-гийн түлхүүр Home дээр, Home-ийн түлхүүр Pro дээр ажиллахгүй. Одоогийн хувилбараа Тохиргоо → Систем → Тухай (About) хэсгээс шалгана.
  1. Тохиргоо нээх

    Гар дээрх Windows + I товчийг зэрэг дарж Тохиргоог нээнэ. System → Activation (Систем → Идэвхжүүлэлт) руу орно.

    Windows 10 дээр: Update & Security → Activation

    Тохиргоо нээх
  2. «Change product key» дарах

    Change product key (Бүтээгдэхүүний түлхүүр өөрчлөх) хэсгийн Change товчийг дарна.

    «Change product key» дарах
  3. Түлхүүрээ оруулах

    Мэйлээр ирсэн түлхүүрээ оруулаад Next, дараа нь Activate дарна.

    Түлхүүр ийм хэлбэртэй: XXXXX-XXXXX-XXXXX-XXXXX-XXXXX

    Түлхүүрээ оруулах
  4. Идэвхжлээ

    Windows is activated гэж гарвал амжилттай. Компьютерээ нэг удаа дахин ачаалахыг зөвлөж байна.

    Идэвхжлээ

Түгээмэл асуулт

Windows-ийг шинээр суулгах шаардлагатай бол?

Microsoft-ын албан ёсны хуудаснаас суулгах файлыг татна: Windows 11, Windows 10. Суулгах явцад түлхүүр асуувал оруулна.

Home-оос Pro руу шилжих бол?

Windows Home дээр Pro-гийн түлхүүрийг дээрх алхмаар оруулахад Pro руу автоматаар шинэчлэгдэнэ.

«This product key didn’t work» гэж гарвал?

Интернэт холбогдсон эсэх, Windows хувилбар таарч байгаа эсэхийг шалгана. Болохгүй бол бидэнтэй холбогдоно уу — алсаас тусална.

Тусламж хэрэгтэй юу?Манай инженер AnyDesk-ээр таны компьютерт алсаас холбогдож үнэ төлбөргүй суулгаж өгнө.